Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдөр "Ланд-200" маркийн автомашин урсгал сөрөж долоон автомашиныг мөргөж, 12 настай хоёр хүүхдийг гэмтээсэн ноцтой осол гарсан нь эдгээр өдрүүдэд олны анхаарлыг татаад байгаа.
Тухайн автомашиныг жолоодож явсан иргэн Ч.М нь жолоочийн үнэмлэхгүй нэгэн байсан нь шалгалтаар тогтоогдоод буй. Тэгвэл осол гаргасан тухайн иргэнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх саналыг өнөөдөр прокурорт хүргүүлж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Ч.Нямбаатар мэдээллээ.
Хүний зовлон дээр шоу хийдэг моод дэлгэрчээ. Нууж хаасан зүйл бхгүй. Тээврийн цагдаа өчигдөр мэдээлэл хийсэн. Бичлэг бүтнээр нь түгээж бгаа. ТЦГ Ганбат утас нь88115588.
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) October 19, 2022
Осол гаргасан хүнийг яллагдагчаар татах эрүүгийн хэрэг үүсгэх саналтай прокурорт саналаа өнөөдөр хүргүүлж бга pic.twitter.com/dhzIAsQEa6