Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд замд энэ сарын 10 /2022.10.10/-ны өдөр зам тээврийн ноцтой осол гарч, найман автомашин мөргөлдөж, нэг хүүхэд гэмтсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл эл ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас дараах мэдээллийг өглөө.
"Мөрдөн байцаалтын ажиллагаагаар тухайн үед 29 настай эмэгтэй М гэгч нь машиныг жолоодож явсан бол түүний найз залуу гэх Б нь жолоо бариагүй болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. М гэгч эмэгтэйн аав нь цагдаагийн нөлөө бүхий хүн гэх мэдээлэл цацагдсан. Тийм зүйл байхгүй. М-ийн овог нь Дотоод цэргийн ангийн дарга Р.Чингистэй ижил учраас буруу ташаа мэдээлэл цацагдаад байна. Жолооч М-ын аав нь төрийн болон улсын байгууллагад янз бүрийн албан тушаал эрхэлдэггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Зам дагуу алхаж байсан хоёр охины тухайд шүүх шинжээч томилсон. Нэг хүүхэд нь эмнэлгийн тусламж авч эмчилгээ хийлгэж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Албан ёсны дүгнэлтийг аваагүй байна. Гэхдээ дахин шинжээч томилох асуудлыг прокурорын байгууллагад тавьсан байгаа" гэлээ.