Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд татагдсан залуусыг хувиарлагдсан ангид нь хүргэж өгөхөөр тээвэрлэж явсан автомашин өнөөдөр /2022.10.17/ зам тээврийн осол гаргажээ.
Тодруулбал, Хэнтий аймгаас цэргийн албанд татагдсан залуусыг Дорнод аймгийн Матад сум дахь 0306 дугаар анги руу хүргэхээр явж байсан тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргасан байна. Тухайн ослын улмаас цэргийн албанд татагдсан зургаан залуу гэмтэж бэртсэн талаар албаны эх сурвалж бидэнд мэдээллээ. Гэмтэл авсан залуусыг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн байна.
Бид дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.