Ж.Батзандан нарыг гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталж, сүрдүүлсэн зэрэг үндэслэлээр 30 хоног баривчилсан билээ.
Тэгвэл түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ эл шийдвэрийг эс зөвшөөрч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Тэгвэл эл асуудлыг өнөөдөр /2022.10.17/Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.