Жолооч М нь буцаж эргэх үйлдэл хийх үед дугуй замын хашлага давж, автомашинаа зогсоож чадаагүй гэж мэдүүлжээ

Жолооч М нь буцаж эргэх үйлдэл хийх үед дугуй замын хашлага давж, автомашинаа зогсоож чадаагүй гэж мэдүүлжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд замд энэ сарын 10 /2022.10.10/-ны өдөр зам тээврийн ноцтой осол гарч, найман автомашин мөргөлдөж, нэг хүүхэд гэмтсэн талаар бид мэдээлсэн.  Тэгвэл тухайн осол, хэргийг үйлдсэн жолооч 1993 онд төрсөн, эмэгтэй “М” нь осол гаргасан талаараа "Уулзвараар буцаж эргэх үйлдэл хийх үед дугуйн нь замын хашлага даваад тэгээд автомашинаа зогсоож чадаагүй" гэж мэдүүлсэн талаар эх сурвалж мэдээлэв.