СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орхон голын гүүрнээс осолдсон иргэний автомашиныг татан гаргасан бол, жолоочийг нь эрэн хайж ажиллагаа үргэлжилж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орхон голын гүүрнээс осолдсон иргэний автомашиныг татан гаргасан бол, жолоочийг нь эрэн хайж ажиллагаа үргэлжилж байна

Орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн жолоочийн автомашиныг татан гаргасан бол тухайн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. 

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас "Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т Орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг аравдугаар сарын 11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийнхэн, ар гэрийнхэн аравдугаар сарын 16-ны өдрийн 08:00 цагаас 18:30 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Орхон сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл 45 км-т 1 удаа, “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 4 удаа, нийт 117 км-т завиар урсч, голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон. Аравдугаар сарын 17-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн" гэх мэдээллийг өглөө.