“Содон хороолол”-ын 102 дугаар байр зоорийн давхарт узелын өрөөнд цахилгааны утас шатжээ

“Содон хороолол”-ын 102 дугаар байр зоорийн давхарт узелын өрөөнд цахилгааны утас шатжээ

“Содон хороолол”-ын 102 дугаар байр зоорийн давхарт узелын өрөөнд цахилгааны утас шатжээ.  Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны “Содон хороолол”-ын 102 дугаар байр зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 16-ны өдрийн 23:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан очиход узелын өрөөнд цахилгааны утас шатаад унтарсан байсан.