АСУУДЛЫН ӨНЦӨГ: Тодорхой бус сошиал хаягуудаас иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөхүйц ташаа мэдээллийг нийтлэх болжээ /ВИДЕО/

АСУУДЛЫН ӨНЦӨГ: Тодорхой бус сошиал хаягуудаас иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөхүйц ташаа мэдээллийг нийтлэх болжээ /ВИДЕО/

“Асуудлын өнцөг” буландаа бид энэ удаа “Монгол Улс сошиал дахь мэдээллийн аюулгүй байдалдаа анхаар ч байгаа юу уу” гэсэн асуудлыг хөндөж байна.

ВИДЕО:

-ОРОСЫН ТРОЛЛ ХАЯГУУД Д.ТРАМПИЙГ АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХОД ДЭМЖИЖ НӨЛӨӨЛСӨН НЬ ТОГТООГДСОН-

Учир нь АНУ-аас ОХУ-д тавьсан эдийн хоригийг цуцлуулахын тулд Орос улс фейсбүүк, твиттер сүлжээг ашиглаж Америкийн Нэгдсэн Улсын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампын дэмжиж, нөлөөлсөн гэдэг нь тус улсын прокурорын шалгалтаар тогтоогдсон байдаг. 

Тухайлбал, Женна Абрамс гэх арьс өнгөний үзэлтэй, цагаан арьст бүсгүйн дүрээр твиттер хаягаар, Д.Трампыг магтаж, өрсөлдөгчийг муулж байсан бөгөөд түүний жиргээг Д.Трампийн хөвгүүд retweet хийж, олон улсын зарим хэвлэлүүд ч түүний жиргээг онцлон мэдээлж байсаг гэдэг.  Гэтэл тус твиттер хаяг нь ОХУ-ын утасны дугаар дээр бүртгэлтэй, Оросын тролл хаяг байсан нь сүүлд ил болсон. Мөн фейсбүүк дээр “эх орончийн дүр”-тэй олон пэйж хуудас, групп нээж Д.Трампыг дэмжсэн олон мэдээллийг хуурамч хаягуудаараа share хийж түгээсэн байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Женна Абрамсын твиттер хаяг

-КАЗАХСТАН УЛС ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ОХУ-ЫН ТУХАЙ ЗАРИМ СОШИАЛ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ХЯЗГААРЛАЖ ЭХЭЛЖЭЭ-

Тэгвэл Орос, Украины хурцадмал асуудалд цэрэг, дайны үйл ажиллагаанаас гадна, мэдээллийн дайн явагдаж байгаа гэдэг. Иймд ОХУ-ын геополитикийн хувьд манайхтай төстэй Казахстан улс энэ долоо хоногт зарим сошиал мэдээллүүдийг хязгаарлаж эхэлжээ. 

Тодруулбал, тус улсын олон нийтийн сувгаар явуулж буй зарим мэдээллүүдийг хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн байна. Учир нь Орос, Украины хурцадмал байдал эхэлсний дараа тус улсын сошиал сүлжээнд Казахстаны гадаад, дотоод бодлогын иргэдийнх нь сэтгэл зүйд нөлөөлөхүйц ташаа мэдээллүүд гарч эхэлсэн байна. Эдгээрийг шалгаж үзэхэд тус мэдээлэл нь Казахстаны газар нутгаас оруулсан ч оросын эх сурвалжуудын зохиосон хуурамч мэдээлэл болох нь тогтоогджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

-ОРОС, УКРАИНЫ ХУРЦАДМАЛ БАЙДАЛ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ТОДОРХОЙ БУС ХАЯГУУД ИРГЭДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД НӨЛӨӨЛӨХҮЙЦ ТАШАА МЭДЭЭЛЛҮҮД НИЙТЛЭХ БОЛСОН-

Иймд манай улс мэдээллийн аюулгүй байдалдаа хяналт тавьж байгаа юу гэсэн асуулт гарна. Учир нь Орос, Украины хурцадмал байдал эхэлснээс хойш манай олон нийтийн сүлжээнд хачирхалтай, анхаарал татахуйц мэдээллүүдийг нэр ус нь тодорхой бус хаягууд нийтлэх болсон.

Тухайлбал, Аравдугаар сарын 14-нд фейсбүүкт Төөгий Энхсайхан гэх зураггүй хаягаас “Оросыг дэмжиж Украиныг эзлэх хэрэгтэй гэж Азиуд үзэж байна. Хөгшин европ, америк хог дээр хаягдлаа” гэсэн байгаа. Харин сэтгэгдэл хэсэгт мөн өөрөө “Саяны НҮБ дээрх санал асуулгад оросын эсрэг эдийн засгийн хориг тавиагүй улс гэвэл эд нар дээр дахиад 100 гаруй улс нэмэгдэж Оросыг дэмжинэ” гэсэн бол түүний доор Ганбаяр Нямдаваа гэх хаягтай хүн “ёстой үнэн үг орос ахыг хятад ах дэмжээд байгаа. Манай монгол шиг хоёр ахдаа газар нутгаасаа хангалттай өгөх хэрэгтэй гэж НҮБ дээр ярьж байна гэнэ. Азиуд монгол шиг газар нутгаа орос ахад өг гэж жагсаад байна гэнэ” гэжээ.

Иймд Орос, Украины хурцадмал байдал үргэлжлэхийн хэрээр Монголчуудыг хооронд нь хагаралдуулсан, үзэн ядуулсан постууд ихээр тавигдаж магадгүй байна. Үүнийг манай хууль сахиулах байгууллагууд бага дээр нь зогсоохгүй бол, улам бүр газар авч монголчуудыг зөрчилдүүлж магадгүй юм.