Цагдаагийн ажилтан хэмээн бага насны хүүхдүүдийг сургуулиас нь авч гарахыг завдсан 16 настай А-г баривчилжээ

Цагдаагийн ажилтан хэмээн бага насны хүүхдүүдийг сургуулиас нь авч гарахыг завдсан 16 настай А-г баривчилжээ

"Цагдаагийн ажилтан байна" хэмээн хуурч бага насны хүүхдүүдийг сургуулиас нь авч гарахыг завдсан 16 настай А-г барьжээ. 

Хэргийг тодруулбал, Налайх дүүргийн харьяат 16 настай эмэгтэй А гэгч нь өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 7-ны өдөр 16 цагийн орчимд ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн 12 настай гурван сурагчийг хуурч, сургуулиас нь дагуулж явахыг завдсан байна. Ингэхдээ А гэгч нь өөрийгөө "Цагдаагийн ажилтан байна. Хэлтэс дээр аваачиж мэдүүлэг авна" хэмээн худал хэлж, сургуулиас нь авч гарахыг завджээ. Мөн 16 настай А гэгч нь өмнө хулгайлах, залилах гэмт хэрэг үйлдэж, улмаар цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж байсан аж.