Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 11-нээс эхлэн өмгөөлөгч Б.Баасанцогт болон шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, Барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян, “Улаанбаатар импэкс” ХХК-д холбогдох хэргийг хаалттай хэлэлцэж өчигдөр /2022.10.13/ шийдвэрээ гаргасан байна.
Тодруулбал, шүүхээс шүүгдэгч Б.Баасанцогтыг хахууль өгсөн үндэслэлээр 4.4 жил, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарыг хахууль авсан, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 7.5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж “Улаанбаатар импэкс” компани түүний төлөөлөгч И.Галбуянгийг цагаатгажээ.