Төрсөн эцгийгээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг энэ сарын 10-ны өдөр /2022.10.10/ гарсан билээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин суух хаягтай 17 настай М нь төрсөн эцэгтэйгээ маргалдаж есөн удаа хутгалж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Хэрэгт холбогдогч М нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь мөн тогтоогдсон байдаг. Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр тус хэргийг үйлдсэн байж болзошгүй 17 настай М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх шүүх хурал болж, шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.