УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Зам тээврийн дэд сайд асан одоогийн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорисон талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах мэдээллийг өглөө.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Бат-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 14.10 дугаар зүйлийн 1, 5, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10, 15.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ж.Бат-Эрдэнэд нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.