Орхон голын гүүрнээс осолдсон иргэний автомашиныг татан гаргасан бол, жолоочийг нь эрэн хайж ажиллагаа үргэлжилж байна

Орхон голын гүүрнээс осолдсон иргэний автомашиныг татан гаргасан бол, жолоочийг нь эрэн хайж ажиллагаа үргэлжилж байна

Орхон голын гүүрнээс осолдсон иргэний автомашиныг татан гаргасан бол, жолоочийг нь эрэн хайж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тухайн жолоочийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг аравдугаар сарын 11-ний өдрийн 08:13 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн аравдугаар сарын 12-ны өдрийн 08:00 цагаас 19:30 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт 8 км-т 3 удаа, Шаамарын салаа гэдэг газар хүртэл, хойд зүгт 15 км-т Нарсан сүүл гэдэг газар хүртэл 4 удаагийн давтамжтайгаар, нийт 84 км-т явганаар болон завиар урсаж, мөн 5 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж зохион байгуулсан. Мөн аравдугаар сарын 13-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.