Баянгол дүүргийн гуравдугаар хороонд дулааны шугамын худгаас нэр, хаяг нь тодорхойгүй цогцос олджээ. Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2022.10.12/ 14:32 цагт ОБГ-т ирсэн бөгөөд, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:45 цагт очиход нэр, хаяг тодорхойгүй, 40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг 3.5 метрийн гүнтэй дулааны шугамын худгаас 30 минут ажиллаж гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
