Иргэдийг “Ул”, “Үхэр” хэмээн нэрлэж Үндсэн хууль зөрчиж, тангаргаасаа няцсан Д.Сарангэрэл гишүүнийг огцруулахаар ханджээ

Иргэдийг “Ул”, “Үхэр” хэмээн нэрлэж Үндсэн хууль зөрчиж, тангаргаасаа няцсан Д.Сарангэрэл гишүүнийг огцруулахаар ханджээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, “Үг хөөхөөр үхэр хөө гэдэг. Үхэр гэдгийг тэр ядуу айлуудаа гэж ойлгоорой” гэсэн утгатай зүйл ярьсан нь дахин олны шүүмжлэлд өртөөд байна. Учир нь тэрээр амьжиргааны түвшин доогуур иргэдийг “Улныхан” гэж хэлсэн тул Үндсэн хууль зөрчсөн хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас нь огцруулсан юм.

Тэгвэл түүнийг Үндсэн хууль зөрчиж, өргөсөн тангаргаа зөрчсөн хэмээн үзэж УИХ-ын гишүүний албан тушаалаас нь эргүүлэн татуулахаар зарим иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаад байна. 

Учир нь Үндсэн хуулийн 23.2-д Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” гэж заасан байдаг.

Энэ дагуу УИХ-ын гишүүн нь “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн тангараг өргөдөг. Энэ утгаараа Д.Сарангэрэл нь Үндсэн хууль зөрчиж, өргөсөн тангарагаасаа няцаад байгаа ажээ.

ВИДЕО: