Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын албан хэрэгцээнд дүүргийн Худалдан авах ажиллагааны газар суудлын автомашин худалдан авахдаа дүүргийн худалдан авах ажиллагааны газар зах зээлийн үнээс 1.3-1.4 дахин өндөр үнэлтгээтэйгээр авсан байсан нь аудитын шалгалтаар илэрчээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны газар тус дүүргийн Прокурорын газарт зах зээлийн үнэ нь 30 сая төгрөгийн үнэлгээтэй приус-41 автомашин худалдан авахдаа 39.9 сая төгрөгөөр худалдан авсан байжээ. Тус автомашиныг "Модерн хас" ХХК нийлүүлсэн бөгөөд энэ нь зах зээлийн үнээс 1.3-1.4 дахин өндөр үнэлтгээтэй байсан аж. Гэтэл захиалагчийн хяналт хэрэгжүүлэхдээ харьцуулсан бодит үнийн тооцоог хийгээгүй байжээ.