Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд өнөөдөр /2022.10.10/ иргэн Б.Баялагмаагийн нэхэмжлэлтэй, Улсын онцгой комисст холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны тавдугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор хэлэлцэнэ.
Тус шүүх хурал өмнө нь есдүгээр сарын 28-ны өдөр болж, шүүх хурал өнөөдрийг хүртэл буюу аравдугаар сарын 10-ны өдөр хүртэл хойшилоод байсан.
Улсын онцгой комиссын тусгаарлалтын хоногийг 21 хоног болгож сунгасан шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг өмгөөллийн "Фиделитас Партнерс" ХХН-ийн гишүүн өмгөөлөгч Б.Баялагмаа иргэний хувиар нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийг Давж заалдах шатны шүүх хэлэлцээд нэхэмжлэхийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч Б.Баялагмаа Улсын дээд шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргасан юм.