УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Зам тээврийн дэд сайд асан одоогийн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийг энэ сарын 5-ны өдөр /2022.10.05/ АТГ-аас баривчилж, 461 дүгээр хорих анги цагдан хорьсон.
Түүнийг Зам, тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шалтгаанаар АТГ-аас шалгаж байсан бөгөөд уг асуудалтай холбоотойгоор саатуулсан гэж буй.
Тэгвэл түүнийг саатуулсан 48 цагийн хугацаа өчигдөр /2022.10.07/ орой дуусаж, тэрбээр суллагдсан байна.
Харин прокуророос дэд сайд Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн хорих санал гаргаж, улмаар шүүхээр тус асуудлыг хэлэлцэх үед тэрбээр шүүгчээс татгалзсан байна. Уг асуудлыг ирэх даваа гараг /2022.10.10/-т Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэх ажээ.