Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Загджавтай холбоотой мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд "Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр болон олон нийтийн сүлжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Загджав цусны хорт хавдар өвчтэй нь оношлогдож, эмчилгээний зардал бүрдүүлэх зорилгоор харьяа анги, байгууллага, иргэдээс хандивын мөнгө цуглуулж байна гэх утга бүхий иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн үндэслэлгүй ХУДАЛ мэдээлэл нийтлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын таних тэмдэг /лого/ ашиглаж, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагч, иргэний нэр төрд санаатайгаар халдсан тус үйлдэлд хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч, буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх болно" гэжээ.