Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Биеийн тамир спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан прокурорын зөвшөөрөлгүй дур мэдэн албан хаагчдынхаа өрөөнд нэгжлэг хийлгэжээ.
Тодруулбал, БТСУХ-ны албан хаагчдын өрөө, эд зүйлсэд нь хуулийн зөвшөөрөлгүй, зөвхөн агентлагийн дарга Д.Жаргалсайханы амаар өгсөн чиглэлийн дагуу нэгжлэг зохион байгуулсан байна. Тиймээс эл үйлдэл нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж, сэтгүүлч У.Оргилмаа 11-11 төв, АТГ-т шалгуулахаар ханджээ.
Эл хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.