Ш.Батхүү нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүх хурлыг хойшлуулав

Ш.Батхүү нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүх хурлыг хойшлуулав

“Жаст групп“ ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 5 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт товлоод байсан.

Тэгвэл шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нар сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд өмгөөлөгчөөс ирүүлсэн болон шүүгдэгч нараас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулав. Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР




Өнөөдөр бар өдөр

54 минутын өмнө