Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2022 оны аравдугаар сарын 03-06-ны өдрүүдэд нийт 1616 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1254 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 26 хүн гэмтэж бэртсэний 20 нь нийслэлд, зургаа нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь хохирсон байна. Хүүхэд өртсөн зургаан осол бүртгэгдэж, зургаан хүүхэд гэмтсэн нь бүгд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлын бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, Мөн бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгдөг талаар мэдээлэл өгч байхыг зөвлөж байна. Нийслэл хотын хэмжээнд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож, явган зорчигчийн гарцаар гарч буй иргэн та гарцаар гарахдаа баруун гар талаа барин саадгүй гэрч хэвшээрэй.