ЧУУЛГАН: Ирэх онд сайжруулсан шахмал түлш, тог цахилгааны үнийг хямдруулахгүй, хөнгөлөхгүй /LIVE/

ЧУУЛГАН: Ирэх онд сайжруулсан шахмал түлш, тог цахилгааны үнийг хямдруулахгүй, хөнгөлөхгүй /LIVE/

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “2023 онд ямар ямар ипотекийн зээл төлөгдөх вэ. Шахмал түлшний үнэ хөргөлттэй хэвээрээ байх уу. Хүүхдийн мөнгө яаж олгогдох вэ” гэх асуултуудыг Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэд тавив.

Холбогдох яамны сайд байхгүй байсан учир тус яамны ажилтнууд хариулт өглөө. Тэрбээр “дээрх чиглэлээр 2023 оны төсөвт 27.2 тэрбум төгрөг суулгасан. Энэхүү санхүүжилтээр дөрвөн аймагт сайжруулсан түлш бэлтгэх байгууламж барих, зуух, яндан шинэчлэх, гол мөрний усыг цэвэршүүлэх, олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа, мод үржүүлгийн тоног төхөөрөмж гэхчлэн нэлээдгүй олон ажил хийхээр тусгасан. Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг хямдруулахгүй. Өнгөрсөн жил цар тахлын улмаас шалтгаалан хямдруулсан. Харин тог цахилгааны хөнгөлөлт дээрх төсөвт суугаагүй байгаа” гэв.

ВИДЕО: