Хилчин эмч нар осолд орсон иргэдийн амь аварчээ

Хилчин эмч нар осолд орсон иргэдийн амь аварчээ

ХХЕГ-ын эрүүл мэндийн алба, ТТАХНЭ-ийн эмч нарын бүлгийн эмч нар осолд орсон иргэдийн амь аварчээ. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дахь “Ундрагчийн тойрог” гэх газарт авто тээврийн хоёр хэрэгсэл зам тээврийн осол гаргаж, дөрвөн иргэн хүнд бэртжээ.

Эдгээр хүмүүстэй улсын хилд үүрэг гүйцэтгэхээр явж байсан эмнэлгийн бүлэг тааралдаж, цаг алдалгүй анхан шатны тусламжийг үзүүлэн амийг нь аварсан байна. Эмч нарын баг иргэдийн амь эрсдэх нөхцөлөөс урьдчилан сэргийлж, яаралтай тусламж үзүүлэн, Шаамар сумын яаралтай тусламжийн тасагт хүргэн өгчээ. Дээрх иргэд нь хадлангаа хадаад буцаж байх үедээ ийнхүү осолд орсон аж.  




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө