Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч шөнө Зам, тээвэр хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг 48 цагийн хугацаатайгаар саатуулсан байна. Түүнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэргээр шалгаж байгаа аж.
