ШУУРХАЙ: Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн АТГ-аас ШАЛГАЖ эхэлжээ

ШУУРХАЙ: Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн АТГ-аас ШАЛГАЖ эхэлжээ

Өнөөдөр /2022.10.05/ УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан гэнэт мэдэгдэл хийж эхэлсэн. Тодруулбал, тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж, “Оффшорчдыг хамгаалдаг болсон хүн Хүрэлсүх болсон байна. Хүрэлсүх өөрийгөө Монголын хаан гэж андуурсан байна” гэх мэтээр мэдээлэл хийсэн юм. Мөн тэрээр дөнгөж сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү мессеж бичсэн гэх баримтыг ч өөрийн Facebook хуудастаа нийтэлсэн. 

Тэгвэл Ж.Батзандан гэнэт ийнхүү гарч ирсэн нь түүний төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас шалгаж эхэлсэнтэй холбоотой байж болзошгүй байна. 

Тодруулбал, Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ саяхан Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдын албан тушаалаас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайдын албан тушаалд сэлгэн томилогдсон. Тэгвэл Ж.Бат-Эрдэнэ нь ЗТХЯ-ны дэд сайдын албан тушаалыг хашиж байхдаа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг энэ зун хариуцаж, бодлого удирдлагаар хангасан юм. Тэгвэл Ж.Бат-Эрдэнийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам дээр бусдад давуу байдал бий болгосон, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж, түүнийг цагдан хорьж магадгүй байгаа ажээ.

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн facebook хуудастаа нийтэлсэн мэдээлэл;