Бүлэг этгээдүүд айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмджээ

Бүлэг этгээдүүд айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 02-ны өдрийн 19 цаг орчимд Булган аймгийн нутаг дэвсгэрт “Дэлгүүрийн гадна дээрэмдүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
 
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 17 настай эрэгтэй “А”-ийн гар утсыг 20 настай эрэгтэй “Б”-нь бусадтай бүлэглэн айлган сүрдүүлж дээрэмдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.