19 жилийн дараа илэрсэн хоёр хүний амийг хөнөөсөн хэргийг шүүх хурал маргааш товлогджээ

19 жилийн дараа илэрсэн хоёр хүний амийг хөнөөсөн хэргийг шүүх хурал маргааш товлогджээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 19 жилийн өмнө үйлдэгдсэн хоёр хүний амь насыг хөнөөсөн ноцтой хэргийг илрүүлж, улмаар эл хэргийг прокуророос хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. 

Тухайн хэргийг хохирогчдийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох П нь насанд хүрээгүй байхдаа үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод буй эл хэргийг шүүх хурал маргааш буюу 2022 оны аравдугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.