ШУУРХАЙ: Машинистууд 1.7 хувийн согтолттой, 25 км цагийн хурд явах газарт 27 км цагийн хурдтай явсан гэх урьдчилсан дүгнэлт гарчээ

ШУУРХАЙ: Машинистууд 1.7 хувийн согтолттой, 25 км цагийн хурд явах газарт 27 км цагийн хурдтай явсан гэх урьдчилсан дүгнэлт гарчээ

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км үргэлжлэх төмөр замд өнгөрөгч есдүгээр сарын 28 /2022.09.28/-нд галт тэрэг осолдсон хэрэг гарсан билээ. Тодруулбал, Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн шанд зөрлөгт ачаа ачсан "Монголиан транс ложистик" буюу "Болд төмөр Ерөө гол" компанийн галт тэрэг замаас гарч осолдсон байдаг.

Тэгвэл тус ослын дүгнэлт гараагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар, "галт тэрэг 25 км цагийн хурдтай явах зам дээр 27 км цагийн хурдтай явж байсан байна. Мөн вагоны машинистууд нь 1.7 хувийн согтолттой байсан нь тогтоогджээ. Тиймээс галт тэрэг унагасан гурван машинистуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн" талаар эх сурвалж мэдээллээ.