ВИДЕО: Толиндоо хараагүйн улмаас автобусны араас гүйж байсан хүүхэд унаж, гараа хугалсан гэв

ВИДЕО: Толиндоо хараагүйн улмаас автобусны араас гүйж байсан хүүхэд унаж, гараа хугалсан гэв

Цахим сүлжээнд хөдөлж буй автобусны араас гүйж байгаа хүүхдийн бичлэг түгж иргэдийн шүүмжлэлийг төрүүлээд байна. Тэгвэл тус хэрэг нь өнгөрсөн тавдугаар сар /2022.05/-д гарсан хэрэг бөгөөд Зүрх уулын эцсийн буудлаас автобус хөдлөх явцад хүүхэд араас гүйж унажээ.

Тус автобус нь "Blue bus” компанийнх бөгөөд жолооч эмэгтэй хэвлэлд өгсөн тодруулагдаа, “Би хүүхэд араас гүйж байгааг үнэхээр мэдээгүй. Толиндоо хараагүйн улмаас ийм хэрэг гарсан. Охин унахдаа гараа хугалж, зөөлөн эдийн гэмтэл авсан тул охины ар гэр гомдол гаргаж хоёр сар цагдаагийн байгууллагад шалгагдсан. Охин эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн тул гомдлоо татаж, би хариуцлага хүлээсэн” гэжээ.

ВИДЕО: