Явган хүний зам дээр зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Явган хүний зам дээр зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Улаанбаатар хотод явган хүний зам дээр ОХУ-ын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож буй зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд буй. Энэ дагуу өчигдөр /2022.10.04/ хариуцлага тооцсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлжээ.

Тодруулбал, явган хүний зам дээр зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ.

Зөрчлийн тухай хуулийн 35.2 дугаар зүйлд явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасны дагуу хариуцлага тооцсон байна.