УУХҮЯ-ны газрын дарга асан Ч.Чулуунбат үндэслэлгүй хөрөнгөжиж Нүхтэд 150 саяар хаус худалдан авчээ

УУХҮЯ-ны газрын дарга асан Ч.Чулуунбат үндэслэлгүй хөрөнгөжиж Нүхтэд 150 саяар хаус худалдан авчээ

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа 150 сая төгрөгөөр амины орон сууц захиалан бариулсан боловч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлогыг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа. 

Тэгвэл дээрх албан тушаалтан нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын даргаар 2016-2019 онд ажиллаж байсан Ч.Чулуунбат гэх хүн байжээ. Тэрбээр яаманд ажиллаж байхдаа Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг, Нүхтийн аманд 150 сая төгрөгөөр амины орон сууц захиалан бариулсан аж. Гэвч эл үл хөдлөх хөрөнгөө хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлдэггүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чаддаггүй аж. 

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниар дамжуулан улсад худалдан авсан тоног төхөөрөмжөө бусдад дамжуулан худалдаж хөрөнгөжсөн гэх асуудалд холбогдсон байна.