Нүүрс тээврийн жолооч БНХАУ-ын талд машиндаа нас барсан хэргийг тус улсын хууль хяналтын байгууллага шалгаж байгаа аж

Нүүрс тээврийн жолооч БНХАУ-ын талд машиндаа нас барсан хэргийг тус улсын хууль хяналтын байгууллага шалгаж байгаа аж

Өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр /2022.09.27/ тээврийн жолооч О.Б нь БНХАУ-ын "Ганц мод" боомтын хилийн шалган нэвтрүүлэх цэгт машин дотроо нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл эл хэргийн талаар Гадаад харилцааны яамны албаны эх сурвалжаас тодруулахад "БНХАУ-ын "Ганц мод" боомтын хилийн шалган нэвтрүүлэх цэгт Монгол Улсын иргэн машин дотроо нас барсан хэрэг гарсан талаар албан ёсны мэдээлэл Гадаад харилцааны яаманд ирсэн. Тиймээс Гадаад харилцааны яам болон Хөх хот дахь Ерөнхий консулын газраас ар гэртэй нь холбоотой дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа" гэх мэдээллийг өглөө. 

Монгол Улсын иргэн БНХАУ-ын тал нас барсан уг хэргийг БНХАУ-ын хууль хяналтын байгууллага шалгаж байгаа аж.