ВИДЕО: "Сэтгэгдэл бичсэн иргэн"-ээс байцаалт авахаар Цагдаагийн байгууллага шөнийн цагаар дуудсан хэрэг гарчээ

ВИДЕО: "Сэтгэгдэл бичсэн иргэн"-ээс байцаалт авахаар Цагдаагийн байгууллага шөнийн цагаар дуудсан хэрэг гарчээ

Долоо хоног бүрийн Бямба гарагт Монголд суугаа ОХУ-ын элчин сайдын яамны жагсаал хийдэг “No war” хөдөлгөөний гишүүн н.Цацрал гэх эмэгтэйг өчигдөр /2022.10.03/ орой 21:00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газраас дуудаж, тайлбар мэдүүлэг авах гэсэн үйл явдал болжээ.

Учир нь н.Цацрал өөрийн сошиал хаягтаа, нэр бүхий сургуулийн хүүхдүүд жагсаж зогсоод, нэг хоёр хэмээн тоолж, мөн өөр нэг этгээд нэгэн хүүхдийг сүрдүүлж буй бичлэгийг нийтэлж, БШУ-ны сайд Л.Энх-амгаланд хандаж, “Энэ бол хүчирхийлэл, дарамт. @enkhamgalanmp энд ийм зүйл болж буйг та мэдэж байна уу, Сүүдийн 3 долоо хоног үргэлжиллээ. Тайлбарлана уу” хэмээн нийтэлжээ.

Гэтэл түүнийг “Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль”-ийн зүгээс нэр хүндэд халдсан хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ажээ. Иймд түүнийг шөнө оройн цагаар цагдаагийн байгууллагаас дуудсан ажээ. Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн твиттер хуудастаа, “Сургуулийг аливаа төрлийн хүчирхийлэл,дарамт, дээрэлхэлт,үзэл суртлын талбар болгохыг үл тэвчинэ.Хэрэв сургууль,багш,сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс ийм ёс зүйгүй үйлдэл гаргасан бол цаг алдалгүй таслан зогсоож,хариуцлага тооцогдох ёстой” гэсэн мэдэгдлийг хийжээ.




Өнөөдөр гахай өдөр

35 минутын өмнө