СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт гарсан галд нэг иргэн өртөж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт гарсан галд нэг иргэн өртөж амиа алджээ

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын-Ам”-ны задгайд 2022 оны аравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө буюу үүрээр 03:55 цагт гал гарчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид дуудлагын дагуу очиход эзэн тодорхойгүй 6х4 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг унтраажээ. Тус гал түймэрт нэр, нас, хүйс тодорхойгүй иргэн галд өртөж нас барсан байсныг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт шилжүүлэн өгсөн байна. Иймд иргэд та бүхнийг гал түлэхдээ сонир сэрэмжтэй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.