СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОХУ аас Монгол руу замын хар тос ачиж явсан автомашин осолдож, жолооч нь нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОХУ аас Монгол руу замын хар тос ачиж явсан автомашин осолдож, жолооч нь нас баржээ

ОХУ-ын жолооч “Вольво” автомашинаар замын хар тос ачиж яваад осолдож нас барсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн “Шаамар гурав” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 24 км, сумын төвөөс баруун урд зүгт 27 км/-т “Волво” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан тухай дуудлагыг 10.03-ны өдрийн 17:26 цагт хүлээн авчээ.

Тодруулбал, Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 24 км замыг туулан 17:52 цагт очиход Оросын Холбооны Улсаас Монгол Улсын Орхон аймгийн чиглэлд /26 тн замын хар тос/ тээвэрлэж явсан “Волво” загварын ачааны автомашин замын хажуу руу унаж Оросын Холбооны Улсын иргэн, /эрэгтэй/ жолооч автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 10 минут ажиллаж 18:02 цагт цогцсыг гарган, аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Гэрэл зургийг twitter.com/Yadmaa0331 хаягаас ашиглав