Орлого нь 10 саяас давбал 12 сая төгрөг дээр нэмэх нь 15 хувийн ТАТВАР, 15 саяас давбал 21 сая төгрөг нэмэх нь 20 хувийн ТАТВАР бодох хуулийг ХЭЛЭЛЦЭНЭ

Орлого нь 10 саяас давбал 12 сая төгрөг дээр нэмэх нь 15 хувийн ТАТВАР, 15 саяас давбал 21 сая төгрөг нэмэх нь 20 хувийн ТАТВАР бодох хуулийг ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын намрын чуулган өнөөдөр /2022.10.03/ нээлтээ хийлээ. Энэ удаагийн намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар 64 хуулийн төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөөд байна.

Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон байна. Ингэхдээ орлогын хэмжээнээс хамаарч “шаталсан татвар”-ын бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.

ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл

Тодруулбал, цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэр дүн 0-120 сая төгрөг бол 10 хувиар, 120-180 сая төгрөг бол 12 сая төгрөг дээр 120 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 сая төгрөгөөс дээш бол 21 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулахаар тугасан байна.  Өөрөөр хэлбэл, сарын дундаж орлого нь 10 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүн 15 хувиар, 15 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 20 хувиар тус тус татвар ногдуулахаар тооцсон байна.