СЭМҮТ-д бүртгэлтэй иргэн согтуурсан үедээ бусдын эзэмшлийн байшинд амьдарч байгаад шатаасан хэрэг гарсан байна. Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16:00 цагт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо дугаар тоотод манай хадам ах манай байшинг шатаасан байна” гэх мэдээллийг хүлээн авч шалгахад, 42 настай, эрэгтэй Т нь согтуурсан үедээ бусдын эзэмшлийн байшинд амьдарч байгаад шатаасан хэрэг гарсан байна. Хэрэгт холбогдогч нь урьд өмнө шүүхээс 3 удаагийн ял шийтгэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй, СЭМҮТ-д бүртгэлтэй иргэн болохыг тогтоожээ.
