ШУУРХАЙ: "Хуурамч дипломын баримт БШУЯ-наас алдагдсан" гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: "Хуурамч дипломын баримт БШУЯ-наас алдагдсан" гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  багш нарын дипломын шалгалтын үр дүнг танилцуулах үеэр "Улсын мэргэжлийн хяналтын газартай хамтран мэдээлэл хяналт мониторингийн газрынхан энэ оны гуравдугаар сараас хойш зургаан сарын хугацаанд багш нарын дипломд шалгалт хийсэн. Энэ хугацаанд ажлын хэсгийн хүмүүсийг дарамтлах улмаар төрийн байгууллага руу халдсан үйлдэл гарлаа. Мөн 400 гаруй хуурамч диплом байж магадгүй гэсэн цаасан баримт алдагдсан, компьютерын хард алдагдсан" гэдгийг онцолсон. 

Тухайн үед төрийн хамгаалалттай объектод ямар хүн нэвтэрч дээрх бичиг баримтыг хулгайлж, компьютерын хардыг авав гэх асуулт хариултаа нэхэж эхлээд байсан юм. Тэгвэл Боловсрол шинжлэх ухааны яамнаас бичиг баримт хулгайд алдагдсан талаарх гомдол мэдээллийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгэгдэж, өдгөө уг хэргийг мөрдөн шалгаж байгаа аж. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учир албаныхан тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.