УИХ-ын намрын чуулган өнөөдөр /2022.10.03/ нээлтээ хийлээ. Чуулганы хуралдааны эхэнд “Чингис хааны эш хөрөг”-ийг Их хуралдай танхимд залж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулсан юм. Намрын чуулганы нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцов.
