ДАШТ 3x3-ийн 2019 оны улирал өндөрлөсөн байна. Энэ улиралд бүх насны Дэлхийн аварга, Тивийн аварга, Дэлхийн элсний наадам, ДАШ мэргэжлийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон багууд болн дасгалжуулагчдад баяр хүргэж Монголын Үндэсний сагсан бөмбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С. Эрдэнэ өчигдөр хүлээн авч уулзжээ.
Манай багууд ДАШТ 3х3 Дэлхийн гранпригийн аварга, Дэлхийн их дуулгын 4-р байр, FISU Азийн Оюутны АШТ-ний аварга, ФИБА Азийн клубүүдийн аваргын алт, мөнгөн медаль, U18 насны Дэлхийн аваргын шилдэг 8, U23 насны Дэлхийн аваргын шилдэг 8, Дэлхийн элсний наадмын хүрэл медаль зэрэг тив, дэлхийн амжилтуудыг манай шигшээ багууд өнгөрөгч улиралд үзүүлсэн.
МҮСБХ-ны Ерөнхийлөгч С. Эрдэнэ тамирчидтайгаа уулзах үеэрээ Сагсан бөмбөгийн гэр бүл улам өнөр өтгөн болж, U18 насны эрэгтэй, эмэгтэй, U23 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй, мэргэжлийн хоёр багтай болж бүх багууд маань олон улсын түвшинд өндөр амжилттай явааг онцолж, Монголчуудын мөрөөдөл болсон амжилтуудыг та бүхэн минь гаргаж байгаа шүү,
Миний аав Д. Содномзундуй нь Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө бүх насаа зориулсан дасгалжуулагч, зүтгэлтэн хүн байсан. Аавынхаа хийж бүтээж зорьж байсныг нь үргэлжлүүлэх, мөрөөдлийг нь биелүүлэхийн тулд, сагсан бөмбөгийн спортын хөгжлийг нэг шат ч болтугай ахиулахаар МҮСБХ-г байгуулан ажиллаж байсан минь саяхан мэт боловч одоо та бүхний минь амжилт "Аавын минь мөрөөдлийг биелүүлж байгааг харахад үнэхээр сайхан байна, аав минь тэнгэрээс харж байгаа" байх аа гэсэн юм.
Монголын сагсан бөмбөгийн тамирчдаа тасралтгүй, өөрийн бүх боломжоороо үргэлжид дэмжсээр ирсэн МҮСБХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ танд нийт тамирчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.