Өмнөговь аймагт Гашуунсухайт боомтоор тээвэр хийж байсан монгол жолооч Хятадын штамбын талбайд лацтай автомашин дотроо нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Гашуунсухайт чиглэлд богины тээвэрт буюу 25 км-т битүүмжлэгдэн, тусгаарлагдсан орчинд хил гарч нүүрс тээвэрлэж байгаад нас барсан талаар эх сурвалж мэдээлэв. Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
