Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 36 дугаар зүйлийн 36.8-д заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгох шүүгчдийн зөвлөгөөн 2022 оны есдүгээр сарын 23-ны өдөр боллоо.
Шүүгчдийн зөвлөгөөнөөс олонхын саналаар шүүгч Равдандоржийн Алтантуяа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдлоо.