Цагдан хорих 413 дугаар ангид цагдан хоригдож байсан иргэн нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, цагдан хорих 413 дугаар ангид хүмүүжиж байсан 38 настай У нь биедээ ямар нэгэн гэмтэл, шархгүй нас баржээ. Талийгаач нь есдүгээр 20-ны 10 цагийн үед даралт нь их байсан тул цагдан хорих байрны эмч биеийн байдлыг нь хянаж байсан бөгөөд 18 цагийн үед таталт өгч нас барсан талаар эх сурвалж мэдээлэв.
Талийгаач У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11,6 тдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний биед гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн байжээ. Түүний хэргийг шүүхэд шилжүүлсэн ч шүүгчийн дуудсан хугацаанд ирээгүй тул Мандал сум дахь сум дундын шүүгчийн захирамжаар есдүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан аж.