АНУ-ын Нью-Йорк хот дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын үүдэнд Халимаг, Тува, Якут, Буриад, Монголчууд оросын дайнаас дүрвэгсдийг Хиагт-Сэлэнгэ "хилийн коридор" үүсгэн нэвтрүүлэх хүсэлт бүхий бичиг өгөхөөр жагссан гэх бичлэг тархаад буй.
Үүнтэй холбоотойгоор ГХЯ, “Өнөөдөр орон нутгийн цагаар /2022.09.22/ 17 цагийн орчимд Нью-Йорк хот дахь манай улсын дипломат төлөөлөгчийн газрын үүдэнд буриад иргэд цугларч хүчээр цэрэгт татаж байгааг эсэргүүцэж, үндэсний цөөнхүүдийг дайнд илгээхээ зогсоо гэх утга бүхий уриа лоозон барьсан байна. Тэд Монгол Улс хүмүүнлэгийн коридор нээж, элэг нэгт буриад, халимаг, тува иргэдийг нэвтрүүлж, тусалж дэмжиж өгөөч гэж хандсан хэрэг” гэжээ.
ВИДЕО:
Халимаг, Якут, Буриад Монголчууд оросын дайнаас дүрвэгсдийг Хиагт-Сэлэнгэ "хилийн коридор" үүсгэн нэвтрүүлэх ХҮСЭЛТ бүхий бичиг өгөхөөр ??-ын консулын үүдэнд жагсаж бна.
— ? E.Odbayar Dēmos.mn ᠵᠣᠨ (@Odbayar1206) September 23, 2022
Монгол үндэстний цор ганц ТУСГААР улсын хувьд зохих зохицуулалтыг хийх шаардлагатай бна. #NoWar #SaveMongols https://t.co/UgXSQojdFN pic.twitter.com/8spcZ8Y2zM