Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул саяхан болсон шатрын 44 дүгээр олимпиадад түрүүлж, алтан медалийн эзэн болсон билээ. Тэгвэл алтан медаль хүртсэн Бат-Эрдэнийн Мөнгөнзулд Эрдэнэт хотын нутгийн зөвлөл болон Эрдэнэт хотын бизнес эрхлэгч залуучууд хамтран 2 өрөө байр бэлэг болгон өгчээ.