"Нийслэлийн Налайх дүүргийн VI хороо, Цагаан тэмээт гэдэг газар уулнаас цогцос буулгах шаардлагатай байна" гэсэн дуудлага есдүгээр сарын 20-ны өдрийн 11:32 цагт Налайх дүүргийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн аврах бүлгийн алба хаагчид тухайн газар очиход, тус дүүргийн V хорооны оршин суугч иргэн 37 настай А нас барсан байсан тул цогцсыг аврах олс, дамнуурга ашиглан уулнаас буулгаж, тус дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.