Таван иргэн бүлэглэн 25 настай залууг шатаасан байж болзошгүй хэрэг энэ сарын 16 /2022.09.16/-нд байна. Тэгвэл энэ хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хүн шатаасан гэмт хэрэг гарсан нь үнэн. Харин таван иргэн бүлэглэж үйлдсэн эсэхийг одоогоор тогтоогоогүй байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа" гэлээ.
