Таван их сургуулийн нийт 3,102 оюутан цэрэг ургац хураалтад оролцохоор аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулжээ

Таван их сургуулийн нийт 3,102 оюутан цэрэг ургац хураалтад оролцохоор аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2022 оны ургац хураалтын талаар танилцууллаа.

Энэ онд улсын хэмжээнд  378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 588.5 мянган га-д тариалалт хийгээд байгаа юм. 

Мөн таван их, дээд сургууль ЗХЖШ-ын 18 анги нэгтгэлээс нийт 3,102 оюутан цэргийн албан хаагч ургац хураалтад оролцохоор аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ.