Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Эрэгтэй 57 кг-д зодоглосон манай бөх З.Занабазар Хүрэл медалийн төлөө Хятадын Wanhao ZOU-той барилдаж, цэвэр дарж хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр урьдчилсан шатанд Канадын Darthe Capellan-тай барилдаж, 5:1 оноогоор, финалд Туркийн Мухамет Каравушийг 8:1 цэвэр ялсан юм. Мөн Австралийн якут бөх Георгий Окороковтой барилдаж, цэвэр ялснаар Хүрэл медалийн төлөө Хятадын Wanhao ZOU-той барилдаж хоёрдугаар үед цэвэр дарж, “Хилчин” клубийн бөх З.Занабазар дэлхийн хүрэл медалийн эзэн, Өмнөговь аймгийн анхны дэлхийн медальтан боллоо.